Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан ба уг ажлын хүрээнд зорилтот БНХАУ, ОХУ, БНСУ, Япон гэсэн 4 оронд “Өнө мөнхөд өөдөө тэмүүлэх” /Always moving/ уриан дор Монгол Улсыг сурталчлах “GO MONGOLIA” арга хэмжээг зохион байгуулжээ.



Монгол Улс 2023 онд түүхэндээ хамгийн их буюу 651 мянган гаруй жуулчин хүлээн авч 1,3 тэрбум ам долларын орлого олсон юм. Үүнээс 20390 буюу 3,2 хувийг Япон Улсаас ирсэн жуулчин эзэлж байсан ба уг тоог нэмэгдүүлэх, зорилтот бүлгийн жуулчин хүлээн авах, Япон жуулчдад чиглэсэн шинэ хөтөлбөр гаргах зэрэгт Монгол Улсын Засгийн газраас анхаарч ажиллаж байна.

Эх сурвалж: БОАЖЯ