АНУ-ын поп дуучин Мадонна аялан тоглолтынхоо хаалтыг бямба гарагт Бразил улсад үнэ төлбөргүй зохион байгуулж, 1.6 сая гаруй хүн түүнийг үзэхээр очсон байна.
Өдгөө 65 настай түүний уг аялан тоглолт хөгжмийн салбар дахь 40 жилийнх нь карьерыг харуулсан тоглолт болсон юм.
Түүний хувьд бактерийн халдварын улмаас өнгөрсөн зун хийх байсан аялан тоглолтоо хойшлуулж, аравдугаар сараас эхэлсэн.
Тодруулбал тэрбээр өнгөрсөн онд Нью-Йорк дахь гэртээ ухаангүй байдалтай олдож, эмнэлэгт яаралтай хүргэгдсэн. Улмаар эрчимт эмчилгээ хийлгэж байгаад хэд хоногийн дараа эмнэлгээс гарч, гэрээр эмчлүүлж байсан юм.
Эх сурвалж: ВВС