Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар "20 минутын хот" концепцийг хэрэгжүүлэх эрх зүйн цогц реформыг УИХ-д өргөн барив. Ерөнхий сайдын хувьд нийслэлийн хэт түгжрэл бол эрх мэдлийн хэт төвлөрөл гэдэг дүгнэлт хийж байна.
- Хөшигийн хөндий буюу Шинэ зуунмод хот, Шинэ Хархорум, Дархан, Эрдэнэт, Багануур Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлнэ.
- Улаанбаатар хотыг 14 хотод хуваан бие даан хөгжүүлнэ. Эдгээр хотод иргэн бүр төрийн үйлчилгээг 20 минутын дотор авах стандарт тогтооно.
- Нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон орон нутгийн хотын статустай болгож томсгоно.
- Засгийн газрын харьяа байгууллагуудыг Хөшигийн хөндийд шилжүүлэн байршуулна.
- Аймгийн төвүүдийг орон нутгийн чанартай хот болгон өөрчлөх, томоохон суурин газруудыг хотын статустай бие даан хөгжүүлнэ.