Улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй лавлагаа шатлалын төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг зөөврийн компьютероор хангаж байна.

Энэ ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалт, Эрүүл мэндийн сайдын багцаас санхүүжүүлэн зохион байгуулж байгаа юм.
Гэмтэл согог судлалын үндэсний төвд “DELL” маркийн хүчин чадал сайтай 85 ширхэг зөөврийн компьютерыг  нийт тасаг, албадын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд гардууллаа.

Энэхүү үйл ажиллагаа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүлээгдэл чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчлэхэд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг дэмжсэн чухал ач холбогдолтой юм.