Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн дөрөвдүгээр ээлж хичээллэж байна. Гуравдугаар улирлын амралт долоо хоног үргэлжилж, хичээл дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн.
Хичээлийн шинэ жилийн эхэнд тухайн хичээлийн жилийн бүтцийг Боловсрол, шинжлэх ухааны сайд баталдаг. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар энэ хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан ба уг хуваарийн дагуу хичээллэж буй юм.
Уг хуваарийн дунд сургуулийн 1-2 дугаар ангийн зуны амралт зургаадугаар сарын 1-нээс, 3-4-р ангийн сурагчид зургаадугаар сарын 8-наас амарна.