Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээний засвар, арчлалтын ажлыг хийлээ. Тус ажлын хүрээнд: Гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдсэн юм.