Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Зам, тээврийн хөгжлийн яамнаас дэвшүүлсэн “Хямд тийз-хүртээмжтэй нислэг” зорилтын хүрээнд өнгөрсөн 2023 онд 9 аймгийн чиглэлд орон нутгийн нислэгийг сэргээсэн.
Энэ хүрээнд үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК орон нутгийн чиглэлд тогтмол нислэг үйлдэх хоёр дахь CRJ-700 “Мазаалай” агаарын хөлгөө хүлээн авч, анхны нислэгээ өнөөдөр /2024.04.28/ Улаанбаатар-Ховд чиглэлд амжилттай үйлдлээ.
2024 оныг Зам, тээврийн салбарт “Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, агаарын хөлгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг сайжруулах зорилт дэвшүүлсэн нь ийнхүү биелэл болж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Агаарын тээврийн салбарт либералчлал, тэгш, шударга өрсөлдөөнийг дэмжсэний үр дүнд салбарын хөгжлийг хөдөлгөх хүч болж байна. Үүний үр дүнд 2023 онд зам, тээврийн салбарт 73 хувийн өсөлт гарсан. Тухайлбал, Иргэний нисэхийн салбарт зорчигч тээвэр 3,5 дахин нэмэгдэж, олон улсын болон дотоодын нислэгийн тариф 2-3 дахин буурч, МИАТ ТӨХК орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин сэргээсэн зэргийг дурдаж болно. Орон нутгийн нислэгийг 15 жилийн дараа сэргээснээр тийзийн үнэ буурч, 1500 километрээс дээш алслагдсан Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий зэрэг аймаг руу автомашинаар 22-25 цаг явдаг бол, тогтмол нислэгтэй болсноор 1 цаг 25 минут зорчиж цаг хугацааг 20 дахин хэмнэх ач холбогдолтой. Цаашид иргэний агаарын тээврийн салбарт өрсөлдөөнийг дэмжих замаар орон нутгийн нислэгийн үнэ тарифыг тодорхой түвшинд бууруулах, хуваарьт нислэгийг тогтворжуулах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх болно” хэмээн онцоллоо.
70 хүний суудалтай CRJ-700 “Мазаалай” агаарын хөлгөөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Завхан, Увс, Баянхонгор аймаг руу нислэг үйлдэнэ. CRJ-200 агаарын хөлөгтэй харьцуулахад илүү урт зайтай тул түлш цэнэглэх шаардлагагүйгээр хол зайд нисэх боломжтой байна. Мөн илүү өргөн бүхээгийн зохион байгуулалттай тул зорчигчид хөлийн зай, өргөн суудал, тээш хадгалах зайг сайжруулжээ. Дэвшилтэт аэродинамик шинж чанар, далавчтай тул түлш зарцуулалтыг бууруулж, хурдыг нэмэгдүүлсэн зэрэг технологийн дэвшилттэй агаарын хөлөг юм.