Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад ЭМДҮЗ-ийн 2024 оны 05, 06 дугаар тогтоолуудыг танилцуулах, мэдээлэл, зөвлөгөө өгөх сургалтыг төлөвлөгөөт хуваарийн дагуу зохион байгуулж эхэлсэн.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр ЭМДҮЗ-ийн 2024 оны 05, 06 дугаар тогтоолуудыг танилцуулах сургалтыг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт зохион байгууллаа.
Сургалтад ЭМДЕГ-ын БТГ-ын ахлах мэргэжилтэн Г.Гантуяа, мэргэжилтэн Э.Ууганцэцэг нар оролцож, тогтоолын шинэчлэлийг танилцуулахаас гадна шинэчлэлийн хүрээнд хийгдэх цахим системийн өөрчлөлт болон амбулаторийн цогц тусламж, үйлчилгээг хэрхэн үзүүлж, санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх зэрэг эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өглөө.