Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох 22-ын товчооны орчимд Дөрөвдүгээр сарын 24-ний 23.00 цагийн үед шатахууны тээвэрлэгч хүнд даацын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарчээ.
Галт тэрэг ойртоход төмөр замтай хөндлөн огтлолцсон замуудад улаан гэрэл анивчиж дохио өгсөн боловч хяналтын камерын дүрс бичлэгээс харахад ачааны хоёр автомашин төмөр зам хөндлөн гарч, гурав дахь машин болох шатахууны тээвэрлэгч том оврын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн байна.
Энэ ослын талаар ЦЕГ-аас тодруулахад, Чиргүүлтэй машин Толгойт өртөөнөөс гарсан вагонтой мөргөлдсөн тухай дуудлага өчигдөр орой 23.00 цагт бүртгэгдсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас ослын газар шуурхай ажилласан. Энэ хэргийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна.
-Галт тэрэг ирж байгааг анхааруулсан улаан гэрэл асаж байхад хоёр ачааны машин төмөр зам хөндлөн гарсан. Гурав дахь машин галт тэрэгтэй мөргөлдлөө. Мөргөлдсөн машинаас гадна улаан гэрэл дайрч гарсан жолооч нарт хариуцлага тооцох уу?
-Хариуцлага тооцно. Мөргөлдсөн машины жолооч эрүүл байсан. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна гэлээ.