Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг орон нутаг дахь эрүүл мэндийн даатгалын хэлтсүүдийн үйл ажиллагаатай танилцаж, ЭМДҮЗ-өөс шинээр болон шинэчлэн баталсан тогтоолыг танилцуулж, хэрэгжилтийг хангаж нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор Дархан-Уул аймаг болон Сэлэнгэ аймагт ажиллана. ЭМДҮЗ-ийн гишүүн Н.Одонгуагаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Дархан-Уул аймаг дахь эрүүл мэндийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад ЭМДҮЗ-ийн 2024 онд шинээр баталсан 05, 06 дугаар тогтоолуудыг танилцуулах сургалтыг зохион байгуулж, тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцсон юм. Мөн энэ үеэр ЭМДЕГ-ын ХАГГ-ын дарга Б.Оюунцэцэг болон БТГ-ын ТҮБЗХ-ийн дарга Б.Баярболд нар дээрх тогтоолуудтай холбоотой эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн юм.
ЭМДҮЗ, ЭМДЕГ-ын хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
2024/04/10- 0
- 143