“Tourism week-2024” буюу Аялал жуулчлалын долоо хоног өнөөдрөөс /2024.04.15/ Улаанбаатар хотноо эхэлж байна.
Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарт өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууд, салбарын ирээдүй, цаашдын бодлогыг тодорхойлох зорилготой “Аялал жуулчлалын чуулган”-ыг зохион байгуулав.
Чуулганд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын холбоод, аялал жуулчлалын салбарын эрдэмтэн багш судлаач, хөтөч тайлбарлагч, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл болсон 880 гаруй хүн оролцжээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 116 мянга орчим жуулчин ирсэн хэмээн БОАЖЯ-аас мэдээллээ.