Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаарх цаг үеийн тоон мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт халдварын 1070 /Улаанбаатарт 538, орон нутагт 532/ тохиолдол илэрч, таван иргэн нас баржээ. Улмаар Монгол Улсад ковид-19 халдварын улмаас нас барсан хүний тоо 2072 болов.

Биеийн байдал нь

  • Хөнгөн 1747
  • Хүндэвтэр 4225
  • Хүнд 622
  • Нэн хүнд 70 өвчтөн байна.

Хэвтэн эмчлүүлж буй 6664 иргэний 1212 нь хүүхэд, 471 нь жирэмсэн эх байгаа юм. Нийт 22924 хүн гэрийн хяналтад байна.