- Чөлөөт бөхийн Азийн АШТ эхэллээ.
- Эхний өдөр 65 кг жинд Т.Тулга мөнгөн медаль хүртэв.
Чөлөөт бөхийн 2024 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизийн нийслэл Бишкек хотод эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 70, 79, 97 кг жингийн барилдаанууд болов.
Эрэгтэй 65 кг жинд Монголын шигшээ багийн тамирчин Төмөр-Очирын Тулга Ираны тамирчин Рахман Муса Амузадхалилид 2-1 харьцаагаар ялагдаж мөнгөн медаль хүртлээ.
Т.Тулга хагас шигшээд Энэтхэг, шөвгийн наймд Хойд Солонгос, шигшээ 16-д Японы тамирчдыг ялж финалд шалгараад байсан юм.
- Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын 26 бөх зодоглоно
- Э.Бэхбаяр хоёр жилийн дараа том дэвжээнд зодоглож түрүүллээ
- Дөрөвдүгээр сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарь
Өнөөдөр 57 кг жинд Занданбудын Занабазар шөвгийн наймд Хойд Солонгосын тамирчинд ялагдаж тэмцээнээ дуусгасан бол 97 кг жинд Өлзийсайханы Батзул, 70 кг жинд Цэрмаагийн Чинзориг нар эхний шатанд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн.