Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаарх “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг болж байна.

Хэлэлцүүлэгт МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцож байна.

Тэрээр : “МАН эв нэгдэлтэй байгаа. Гэхдээ Хөгжлийн банкны луйвар олон нийт, улс орны эрх ашгийг зөрчсөн, үүнийг давсан эв нэгдэл гэж байж болохгүй. Ард иргэдийн боломжийг хулгайлж, луйвардаж, дээрэмдэж байгаа хэсэгтэй бид эвлэрэхгүй гэдгээ намынхаа их хурал дээр ч зарласан. Зарим хулгай луйврыг таслан зогсоохын төлөө ажиллана.  Шударгаар хөдөлмөрлөөд зээлээ аваад төслөө хэрэгжүүлээд улс эх орондоо хувь нэмрээ оруулаад явж байгаа хэсгээ энд хэлмэгдүүлэхгүй байх нь бидний чухал үүрэг. МАН БАЯЛАГ БҮТЭЭДЭГ бизнесменүүдээ дэмжих тал дээр анхаарч ажиллана. Нөгөө талдаа татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийдэг, эргэлдүүлдэг, угаадаг, тэр битгий хэл валютын ханшийн зөрүүн дээрээс хэдэн арван тэрбум төгрөг олдог бүлэглэл хүртэл бий болоод байгааг таслан зогсоох эр зориг гаргах цаг болсон.”гэв