“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний экспортоо зогсоосон гэх мэдээлэл гарчээ. Үүнд залруулга гаргаж Компаний олборлолт борлуулалт тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг мэдэгдэв.

Тус компани дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар ачилт 9.1 сая тн, экспорт 8.4 сая тн хийлээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад ачилт 1 сая тн-оор буюу 11% хувиар, экспорт 2 сая тн-оор буюу 32 хувиар тус тус өссөн байна.

Өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 670 машин, энэ долоо хоногийн эхний 2 хоногийн байдлаар өдөрт дунджаар 750 машин хилээр нэвтэрчээ.