Огноо: 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр                               Улаанбаатар хот
 
           Сонгон шалгаруулалтын нэр: Хүртээмж нь хангагдаагүй тусламж, үйлчилгээгээр тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээгүй лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудыг сонгон шалгаруулах
 
           Сонгон шалгаруулалтын дугаар: ЭМДЕГ/20240409
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээгүй, хүртээмж нь хангагдаагүй тусламж, үйлчилгээгээр тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудыг цахим сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
 
Энэхүү сонгон шалгаруулалт нь цахим системээр зарлагдаж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын www.selection.1818.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Сонгон шалгаруулалтад оролцогч нь нэгдүгээр үе шатанд дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:
1.        Хуулийн этгээдийн гэрчилгээтэй байх;
2.        Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх;
3.        Магадлан итгэмжлэгдсэн байх;
4.        Нийгмийн даатгалын шимтгэл тогтмол төлсөн, сонгон шалгаруулалтын материал хүлээн авах цаг хугацаанд шимтгэлийн өргүй байх;
5.        Сонгон шалгаруулалтын үнэлгээ хийгдэж эхлэх өдрийн байдлаар татварын өргүй байх;
6.        Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах цаг хугацаанд шүүхийн шийдвэрээр албадан хэрэгжүүлэх арга хэмжээгүй байх;
7.        Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем /НӨАТУС/-д холбогдсон, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хандах техникийн боломжтой, мэдээлэл дамжуулах загварын дагуу тогтоосон шаардлагад нийцүүлж системийг хөгжүүлэх, хэвийн ажиллагааг хангах чадамжтай байх;
            Оролцогч нь Цахим систем ( www.selection.1818.mn )-д өөрийн аж ахуйн нэгжийн хувийн бүртгэл үүсгэж, нууцлалын кодоор нэвтрэн сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шатны материалыг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 цаг 30 минутаас 05 дугаар сарын 03-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэлх хугацаанд цахим хэлбэрээр ирүүлэх ба хугацаа хоцорсон материалыг цахим систем хүлээн авах боломжгүй.
 
            Жич: Тус газраас 2022 онд зохион байгуулсан лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын сонгон шалгаруулалтад оролцож, гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагуудад хамааралгүй болно.
 
   Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар. Чингисийн өргөн чөлөө, Хан Уул дүүрэг, 20-р хороо Улаанбаатар хот-17032, Монгол улс
 
Утас: 7010-1153, 7010-1159,
7010-1116, 70101699