Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охиныг хүчирхийлсэн байж болзошгүй нөхцөл тогтоогдоод буй. Уг асуудалтай холбоотойгоор ЦЕГ-ын дарга Т.Сүхболд өнгөрөгч пүрэв гараг /2024.04.04/-т Сэлэнгэ аймагт ажиллажээ. Улмаар нэг албан хаагчийг хойшлуулшгүйгээр цагдан хорьж, мөн Сэлэнгэ аймгийн цагдаагийн дарга тэргүүтэй албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Мөн өчигдөр /2024.04.07/ 19:30 цагт хэрэгт холбогдоод буй цагдаагийн гурван алба хаагчийг 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна. Тэднийг үргэлжлүүлэн  цагдан хорих эсэхийг шүүх шийдэх аж.

Ташрамд дурдахад тухайн дөрвөн сэжигтнийг Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг /Бага насны хүүхдийг хүчиндэх/ гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан. Хохирогч охин хамгаалах байранд байгаа хэмээн ХНХЯ-аас мэдэгдсэн юм.