Зам, тээврийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа, ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан, “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир болон бусад албаны хүмүүс “Чингис Хаан” Олон Улсын Нисэх буудлын олон улсын нислэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр “Turkish Airlines” компанийн нислэгийн зорчигч урсгалын явц болон ачаа тээврийн үйл ажиллагаанд гарч буй хүндрэл, түүнийг хэрхэн багасгах, цар тахлын улмаас зорчигчдоос авч буй гаалийн хорио цээрийн асуумж, түүнд зарцуулагдаж буй хугацаа, хилийн хяналт шалгалт, хүн хүчний нөөц зэрэг асуудлуудаар одоогийн нөхцөл байдал, гарч буй хүндрэлүүд, түүнийг хэрхэн багасгах талаар санал солилцлоо гэж ЗТХЯ-наас мэдээллээ.