Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 06, 08 дугаар тогтоолуудыг шинэчилсэнтэй холбогдуулан ЭМДЕГ-аас гэрээт ЭМБ-иудыг мэдээллээр хангах зорилгоор тогтоолд орсон өөрчлөлт шинэчлэлийн талаарх сургалтыг үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд 3 дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сургалт хуваарийн дагуу нийслэл, орон нутгийн улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад тогтоолд орсон өөрчлөлтийг танилцуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгнө.
Тиймээс гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагууд өнөөдрийн сургалтын хуваарьтай танилцаж, идэвхтэй хамрагдана уу.
Сургалт ЭМДЕГ-ын хурлын танхимд болох бөгөөд цахимаар оролцох хүсэлтэй ЭМБ-ууд Health.gov.mn сайтад байршуулсан Zoom кодоор нэвтэрнэ үү.