Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 06, 08 дугаар тогтоол шинэчлэн батлагдсантай холбогдуулан ЭМДЕГ-аас гэрээт ЭМБ-иудыг мэдээллээр хангах зорилгоор тогтоолд орсон өөрчлөлт шинэчлэлийн талаарх сургалтыг үе шаттай зохион байгуулж эхэллээ. Иймд гэрээт эрүүл мэндийн байгууллагууд сургалтын хуваарьтай танилцаж, идэвхтэй хамрагдана уу.
Бид сургалтын тов болон холбогдох мэдээллийг төлөвлөгөөнд заасан хувиарын дагуу тухай бүрт нь цахим систем болон албан ёсны вэб сайт, пэйж хуудсаараа дамжуулах шуурхай мэдэгдэх болно.