- Жүдо бөхийн Антальягийн их дуулга дууслаа.
- Сүүлийн өдөр -100 кг жинд Батхуягийн Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ.
Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Антальягийн их дуулга дууслаа. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -100 кг жинд Батхуягийн Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ.
Данийн Матиас Мадсен, Швейцарын Даниэл Эйх нарыг ялсан Б.Гончигсүрэн Оросын Арман Адамианд ялагдаж дагахаар болсон. Улмаар дагахад Нидерландын Майкл Коррел, Бразилын Леонардо Гончалвеш нарыг ялж хүрэл медаль хүртэв.
Түүний жинд Португалын Хорхе Фонсека Канадын Шади Элнахасыг ялж түрүүлсэн бол Японы Аарон Волф хүрэл медаль хүртжээ.
- Г.Наранцэцэг Антальягийн их дуулгаас хүрэл медаль авлаа
- Антальягийн их дуулгад Монголын 20 жүдоч барилдана
- Тбилисийн их дуулгад Монголын 12 тамирчин барилдана
Анталъягаас авсан Монголын хоёр дахь хүрэл медаль энэ байв. Энэ удаагийн их дуулгыг Монголын шигшээ багаас 20 тамирчин зорьсноос 2 медальтай дуусгалаа.