ЭМД-ын шимтгэлээ И-Баримт гар утасны аппликейшнээр төлөх боломжтой бөгөөд таны төлсөн шимтгэл 10-15 минутад баталгааждаг.

 Тэгвэл 2024 оны 3 дугаар сарын 22-ноос 3 дугаар сарын 29-ний өдрийн 14 цагийн байдлаар 10179 иргэн, 11026 удаагийн гүйлгээгээр нийт 670.9 сая төгрөгийн шимтгэлийг ИБАРИМТ аппликейшнээр төлжээ.