"Монголын геологи, хайгуул 2024" XV удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэн энэ пүрэв болон баасан гарагт (2024.03.28-29) Улаанбаатар хотноо болно.

“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт, үзэсгэлэнгийн хүрээнд:  

  • Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг
  • Ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт
  • Орон нутгийн уулзалт, гарц шийдэл
  • “Хайгуулчин” сэтгүүл 68-р дугаар
  • Байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн
  • Зураглалын шилдэг баг шалгаруулах
  • Хайгуулын шилдэг баг шалгаруулах 
  • Оюутны эрдэм шинжилгээний бага хурал 
  • “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн
  • “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэн
  • Мэргэшүүлэх сургалт
  • “Цэцээ гүн” спорт, гео-аялал болно. 

Энэ жил Үндэсний геологийн албаны 85 жилийн ой давхцаж байгаатай холбогдуулан дараах сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулна.

  • Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажлууд
  • Салбарын хүний нөөц, боловсон хүчин
  • Хувийн хөрөнгөөр хийгдэж буй ажлууд

Илтгэл хэлэлцүүлэгт оролцогчид:

  • УИХ, Засгийн газрын гишүүд
  • Төрийн захиргааны төв байгууллагууд, ЗГ-ын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд
  • Элчин сайдын яам, өргөмжит консулууд
  • Эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиуд
  • Эрдэс баялгийн салбарын эрдэмтэд, судлаачид, зөвлөх ба мэргэшсэн инженерүүд, геологичид, уурхайчид, улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл
  • Хөрөнгө оруулагч, хайгуул болон ашиглалтын төсөл хэрэгжүүлэгч гадаад, дотоодын компаниудын төлөөлөл
  • Орон нутгийн удирдах байгууллагуудын төлөөлөл тус тус оролцоно.