“Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Цогтцэций сумын нийт малчин өрхөд хаваржилтыг даван туулахад нь туслах зорилгоор өвс тэжээл олгох ажлыг зохион байгуулсан.
Энэ удаа Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн ерөнхий гүйцэтгэгч "Норинко Интернэйшнл Кооперэйшн ЛТД"-тай хамтран Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчдад 15 тонн малын хорголжин тэжээл хандивласныг сумын удирдлагуудад хүлээлгэн өглөө.