БШУЯ-аас "Хувьсах зардлын аргачлал"-ын шинэчлэлийг өнөөдөр танилцууллаа.

Өмнө нь нэг сурагчид оногдох хувьсах зардлыг цэцэрлэг, бага, дунд, ахлах анги гэсэн 4 түвшинд ангилж 910 мянгаас 1 сая хорин мянган төгрөгөөр бодож олгодог байсан. Харин шинэ аргачлалаар анги тус бүр өөр буюу 1.5-2.5 сая төгрөг болгон нэмэгдүүлж байна. Мөн хувьсах зардлыг өмнө нь эдийн засгийн ангиллаар санхүүжүүлдэг байсан бол өнөөдөр зориулалт, арга хэмжээгээр 7 багцад ангилан нь хуваарилах болов. Ингэснээр сургууль цэцэрлэгүүд санхүүгийн хагас бие даасан тогтолцоонд шилжиж байгаа юм.

Хувьсах зардал нь:

  • Багшийн цалин
  • Сургалтын хэрэглэгдэхүүн
  • Цахим хэрэглээ
  • Багшийн тасралтгүй хөгжил
  • Тоног төхөөрөмж
  • Хүүхэд хамгаалал
  • Эрүүл мэндийг дэмжих зардал гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй байна.

Эх сурвалж: БШУЯ