Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” уих-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч байгууллагуудын 3 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр төрийн ордонд боллоо.
УИХ-ын 36-р тогтоолын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр нийт 18 арга хэмжээний биелэлт хангалтгүй буюу тогтоолд тусгасан шинээр болон нэмэлт өөрчлөлт оруулах нийт 10 хуулийн төслүүд нь батлагдаагүй байгаа бөгөөд салбар яамд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.
2024 оноос эхлэн малчин, мал бүхий этгээдийн борлуулсан таван хошуу мал, анхан шатны боловсруулалтад ороогүй мах, сүү, арьс шир, ноолуур, хонь болон тэмээний ноос, сарлагийн хөөврийг НӨАТ-аас чөлөөлж байгаа аж.
Мөн 36-р тогтоолд тусгагдаагүй боловч Худалдааны хуулийг боловсруулж батлуулах шаардлагатай зэрэг асуудлаар санал солилцов.