Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт цасны нурангид дарагдсан хоёр малчны нэг нь эсэн мэнд олдсон, нөгөөг нь эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Говь-Алтай аймгийн Тайшир сумын төвөөс хойд зүгт 10 км-т таван зорчигчтой суудлын автомашин цасанд суусан дуудлага, Завхан аймгийн Тэс сумын нутагт 15 зорчигчтой, 4 автомашин цасанд суусан дуудлагаар Онцгой байдлын алба хаагчид ажиллаж татан гаргасан байна.

Өнгөрөгч хоногт гал түймрийн гурван дуудлага бүртгэгджээ. Баянзүрх дүүргийн 30 дугаар хороонд "Зочид буудалд буйдан шатаж байна" гэсэн дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын зочид буудлын өрөөнд буйдан шатаж байсныг унтраажээ. Энэ гал түймэрт 40 настай, эрэгтэй М ухаан алдаж, нас барсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.