Холливудын 81 дэх удаагийн "Алтан бөмбөрцөг" шагнал гардуулах ёслол Лос-Анжелес дахь Беверли Хилтонд болж байна. Жүжигчид, зохиолчдын олон сар үргэлжилсэн ажил хаялтаас хойш даруй нэг жилийн дараа одод дахин улаан хивсээр алхаж, нэг дор цуглан шилдгээ шалгаруулж байгаа аж.

Энэхүү наадмын үеэр уран бүтээлчид шилдгээ шалгаруулдаг ч нөгөө талаар загварын чиг хандлага, өнгө үзэмжийн хослол, гоо сайхныг тольдож болдог билээ.  Өөрөөр хэлбэл загвар сонирхогчид 2024 онд зонхилж магадгүй чиг хандлагыг эндээс олж хардаг.

Энэ жилийн номинациудад өрсөлдөхөөр "Барби" киноны Маргот Робби, "Вонка" киноны Тимоти Чаламет тэргүүтэй олны анхаарлыг татсан жүжигчид улаан хивсний ёслолд хүрэлцэн иржээ.

 

 

Эх сурвалж: CNN