• 3х3 сагсан бөмбөгийн их дуулга "Shanghai Masters 2023" боллоо
  • Тэмцээнд Монголын "Ulaanbaatar MMC Energy" баг түрүүллээ
  • Тэд 3х3-ын их дуулгад түрүүлсэн анхны монгол баг болов

3x3 сагсан бөмбөгийн дэлхийн цуврал тэмцээн "Shanghai Masters 2023" Хятад улсад боллоо. Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээнд Монголын "Ulaanbaatar MMC Energy" баг түрүүллээ.

Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Марко Дугосия, Стив Сер нарын бүрэлдэхүүнтэй монгол баг 3х3 сагсан бөмбөгийн их дуулгад анх удаа түрүүлсэн нь энэ юм.

Мадагаскарын "Antananarivo", Хятадын "Wuxi" багуудыг хожиж финалд шалгарсан Ulaanbaatar Сербийн "Liman Huishan NE багийг" эцсийн мөчид 19-21 харьцаагаар хожсон.

Тэд "Shanghai Masters" тэмцээнд чансаагаараа 5-т жагсаж байсан бөгөөд хэсгийн шатанд Сербийн "Partizan", Японы "Shinagawa CC EXE" багуудыг илүүрхсэн юм.

"Ulaanbaatar MMC Energy" баг энэ онд

  • Cebu Masters 2023 - Тавдугаар байр
  • Lausanne Masters 2023 - Есдүгээр байр
  • Edmonton Msters 2023 - Тавдугаар байр
  • Macau Masters 2023 - Дөрөвдүгээр байр
  • Utsunomiya Masters 2023 - Аравдугаар байрыг тус тус эзлээд байв.