Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээл Ж.Дашдондогийн зохиол “Алтан хөрш” хүүхдийн жүжиг Монгол Улсын Соёлын яамны дэмжлэгтэй франчайзингийн гэрээгээр Булган аймгийн хүүхэд багачуудад хүрэхэд бэлэн боллоо.
Энэ ажлын хүрээнд 2023 оны аравдугаар сарын 14-ний өдөр Улсын хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэг, Булган аймгийн Хөгжимт жүжгийн театр театрын дарга О.Ууганчимэг нар франчайзингийн гэрээг үзэглэлээ.