Бар жилийн ажлын анхны өдрийн шуурхай хурлыг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн удирдан явуулж нийт газар, хэлтсүүд өнгөрсөн долоо хоногт хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлан, үр дүнг хэлэлцэж байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 21 аймаг, 2 дүүрэгт даатгалын нэгжтэй. Долоо хоног тутмын шуурхай хурлаар орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн үйл ажиллагааны тайланг сонсдог бөгөөд өнөөдөр Төв аймгийн ЭМДХ-ийн дарга Ц.Энхцэцэг мэдээлэл, танилцуулга хийлээ.
Үргэлжлүүлэн нэгжүүд энэ долоо хоногт хийгдэх төлөвлөгөөт ажлуудын талаар холбогдох албан тушаалтнууд танилцуулж, мэдээлэл өгч байна.