Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны долоодугаар сарын 19-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол-Хятадын Экспо” арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа.
- Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцод Монгол Улс нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцээд, уг конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, зөвшилцөж, хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.