Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд болох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст ажиллалаа.
Баянзүрх дүүрэг хүн амын нягтаршил их, арилжаа наймаа, бизнесийн олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг учраас гэмт хэргийн гаралтын тоо, төрлөөрөө бусад дүүрэгтэй харьцуулахад хамгийн их. Тийм ч учраас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хамгийн олон шүүгчтэй, маш их ачаалалтай ажилладаг. Одоо байрлаж байгаа байр нь зориулалтын бус учраас албан хаагчдад хүрэлцээгүй. Шүүх танхимууд зориулалтын бус зэрэг асуудалтай байдгийг Ерөнхий шүүгч Ц.Цэрэндулам хэлсэн.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас гэмт хэргийг бууруулах чиглэлээр олон ажил санаачлан төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа аж. Тухайлбал, прокурорууд санаачлан хуулийг энгийнээр тайлбарлан хүүхдүүдэд зориулсан комик ном хэвлүүлсэн нь маш үр дүнтэй байгаа туршлагаасаа Ерөнхий прокурор Ү.Содномцог хуваалцсан юм.
Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын удирдлага, алба хаагч нартай хийсэн уулзалтын үеэр "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл маш оновчтой, үр дүнтэй ажиллаж байгаа" гэдгийг алба хаагчид хэлсэн юм.
 
Зөвлөлийн төлөвлөгөөнд тусгасан Хамтарсан багийн хийх ажлууд хугацаандаа, үр дүнтэй хэрэгжиж буйг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Ц.Үүрцайх танилцууллаа.
Баянзүрх дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлуудын үр дүнгийн талаар санал солилцож төлөвлөгөөнд нэмэлт оруулахаар зөвлөлийн гишүүн байгууллагын албан хаагчид, удирдлагуудтайгаа энэхүү уулзалтыг хийж байгаа.