Энэ жил зургаадугаар сард бүх нийтээр тэмдэглэх баярын хоёр өдөр байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухайн хуульд зургаадугаар сарын 1-ний өдөр Хүүхдийн баяр, 4-нд Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож буй.

Хуульд зааснаар нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд бүх нийтээр амардаг бөгөөд зургаадугаар сарын 1-н ажлын өдөр буюу пүрэв гарагт тохиож буй тул нийтээр амрах юм.

Харин Бурхан багшийн Их дүйчин өдөр билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15 буюу зургаадугаар сарын 4-ний ням гарагт тохиож байгаа юм.