Монголын хип хоп ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа бий болгож буй реппэр Тандер "ТООНОТ" рекордсын таван жилийн ойд зориулсан "TNT" төслийн нээлтийн арга хэмжээг тохиолдуулан реппэр Бабартай хамтарсан "Сүүдэр" дууныхаа клипийг үзэгчдэд хүргэв.
Ойн баярын сюрприз үүгээр дууссангүй. Реппэр Тандер ирэх есдүгээр сард үзэгчдийн хүсэн хүлээсэн бие даасан тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээр болжээ.
Дебютээ хийсэн цагаасаа эхлэн сонсогчдын хайр, хүндлэлийг хүлээсэн тэрбээр тоглолтынхоо бэлтгэл ажилд хэдийнэ оржээ.
Мөн "ТООНОТ" баримтат кино үзэгчдийн хүртээл болох бөгөөд ирэх арваннэгдүгээр сард "ТООНОТ Vol4" цомог гарч, "ТООНОТ" рекордсын таван жилийн ойн тоглолт болох аж.