Энэ сарын 2-ноос эхлэн Улаанбаатар-Эрхүү чиглэлийн РЖД 305-р галт тэрэг нэмэлтээр Мягмар гараг бүр аялж эхэллээ гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.

Улаанбаатар-Эрхүү чиглэлийн №305-р галт тэрэг 2023 оны 05-р сарын 01-ний өдрөөс эхлэн мягмар, бямба, ням гарагуудад Улаанбаатараас 15:22 цагт явж, Эрхүү хотод Лхагва, Ням, Даваа гарагийн 10.18 цагт хүрнэ.

Эрхүү-Улаанбаатар чиглэлийн №306-р галт тэрэг 2023 оны 05-р сарын 01-ний өдрөөс эхлэн даваа, мягмар, баасан гарагуудад Эрхүү хотоос 02:57 цагт /москвагийн цагаар/ явж, Улаанбаатарт Мягмар, Лхагва, Бямба гарагийн 06:38 цагт ирнэ.