“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны хүрээнд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын удирдах ажилтны уулзалт семинар тус дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн сургалтын танхимд болов.

Семинарт МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож, болзолт уралдаанд идэвхтэй хамрагдахыг ЕБС-иудад уриалав.

Семинарын үеэр МҮОХ-ны үйл ажиллагаа болон болзолт уралдааныг идэвхжүүлэх асуудлаар мэдээлэл өгч, олимпын танхимын үлгэрчилсэн загварыг танилцууллаа.

Мөн “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хорооноос наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгч, наадмын үеэр биеийн тамирын багш нартай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.