MRI буюу соронзон резонанст томографи оношилгооны 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

Тодруулбал уг оношилгоог эмчийн заалтаар тодосгогч бодис ашиглан хийж болох бөгөөд энэ тохиолдолд тодосгогч бодисын төлбөр болох 150,000 төгрөгийн 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлж даатгуулагч 30 хувиа хариуцна. 

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор соронзон резонанст томографи /MRI/ оношилгоог 350 мянган төгрөг байхаар зохицуулсан байдаг байна. Үүнээс 245,000 төгрөгийг ЭМД сангаас төлж иргэн 105,000 төгрөгийг төлөх юм байна. 

Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцах аж. 

MRI тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг энд дарж үзнэ үү.