МУГТ Э.Цэндбаатар тулааны 3-р үед өрсөлдөгч Жиованни Гитеррезийг хүнд цохилтоор яллаа.
-Э.Цэндбаатараас хөтлөгч “Та тулаан эхлэхээс өмнө 3-р үед хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж авна гэж байсан. Яг хэлснээрээ хийлээ. Тоглолт ямар болсон гэж бодож байна?” хэмээн асуулаа.
-Үүнд МУГТ Э.Цэндбаатар “Би АНУ-д хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж ирсэн. Мөрөөдлийнхөө төлөө алхсаар байх болно. Бүх өрсөлдөгчдөдөө амжилт хүсье. Өнөөдрийн тулаан маш гайхалтай байлаа. Би өдрөөс өдөрт сайжирсаар байх болно. Намайг дэмжиж байгаа бүх хүний итгэлийг алдахгүй, улам их гялалзах болно.
Бүр илүү сайжирч, бэлтгэл хийнэ. Бүх бүсийг нь авмаар байна” хэмээн хариуллаа.