2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан холбогдуулан холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэг хэрэгжүүлэх аж. 

Манай улс дэлхийн 23 улстай эрх зүйн талаар харилцан туслалцах 36 төрлийн гэрээ байгуулсан. Харин эрх зүйн хүрээнд харилцан туслалцах гэрээ байгуулж амжаагүй байгаа улс орнуудтай хамтарч ажиллахаар болжээ. Тодруулбал эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байхдаа оргон зайлсан хүмүүсийг тухайн улсаас шилжүүлэн авчрах тал дээр хамтран ажиллах юм.

Энэ хүрээнд тухайн иргэний дипломат болон энгийн паспортыг хүчингүй болгох, мэдээллийг харилцан хамтран ажилладаг улс орнууд руу хүргүүлэх зэрэг арга хэмжээг авна гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдээллээ.