Катар улсад болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбогдуулан тус улс зөвхөн хаяа карт (hayya card)-тай гадаадын иргэдийг хүлээн авч байгаа бөгөөд энэхүү шийдвэрээ 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр хүртэл сунгалаа. Иймд зөвхөн дараах нөхцөлийг хангасан хаяа карт (hayya card)-тай гадаадын иргэд Катар улс руу зорчих боломжтой юм. Үүнд:  

  1. Байрлах газрын /зочид буудал, түрээсийн байр/ баталгаажсан захиалга,
  2. Хамгийн багадаа 3 сараас дээш хугацаанд хүчинтэй хугацаатай гадаад паспорт,
  3. Эрүүл мэндийн даатгал,
  4. Буцах нислэгийн баталгаажсан тийз зэрэг болно.

Хаяа карт (hayya card)-тай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.

 


Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар