УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтуудын талаар мэдээлэл сонсов.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл цахим шилжилтэд Монгол Улс хэр хэмжээний мөнгө зарцуулсан талаар асуув.
Түүний асуултад УИХ-ын гишүүн, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны сайд Н.Учрал "2010-2021 оны хооронд яам болон тэдний харьяа байгууллагуудад нийт 904 цахим хөтөлбөр хэрэгжүүлж, 919 тэрбум 150 сая төгрөг зарцуулсан.
Эдгээр төсөл хөтөлбөрийн
- 43 хувь буюу 395.2 тэрбум төгрөг нь хандивлагч орнуудын зээл, буцалтгүй тусламж
- 53 хувь буюу 487.1 тэрбум төгрөг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаас бүрдэж байгаа" гэж хариуллаа.