Өсвөр насны хүүхдүүд архидан согтуурч, нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг гарчээ.
Тодруулбал, Хан-Уул дүүрэгт байрлах “Буянт-Ухаа” хорооллын орон сууцны орцонд хүүхдүүд нэгнийгээ хутгалж, амийг нь хөнөөжээ.16 настай Б нь найзынхаа цээжинд хутгалж, амийг нь хохироосон бөгөөд хүүхдүүдийн байсан газраас архи согтууруулах ундааны сав, тамхи зэргийг олж хураан авсан байна.Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Хэргийн сэжигтэн болох Б нь цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ “Тухайн өдөр найз нь түүний гэрт ирж, орцондоо шар айраг хувааж уусан. Найз охин А-гаас болж анх маргаан үүссэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэжээ.
Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хүний амь насыг санаатайгаар хохироосон гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.