Нүүрсний хэргээр шалгагдаж байгаа хүмүүсийн нэрсийг Засгийн газар зарлалаа. Хуулийн байгууллагаар дараахь хүмүүс шалгагдаж байна.
1. Эрдэнэс таван толгой компанийн захирал асан Б.Ганхуяг
2. Эрдэнэс таван толгой компанийн захирал асан Д.Ариунболд
3. Эрдэнэс таван толгой компанийн удирдлагын багт ажиллаж байсан н.Отгонжаргал, н.Нурлат
4. Таван толгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал
5. Таван толгой төмөр зам ХХК-ийн удирдлагын багийн гишүүд
6. Гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр
7. Хил хамгаалах ерөнхий газрын Гашуун сухайт дахь төлөөлөгч н.Доржжүгдэр
8. Гаалийн хилийн хамгаалах ерөнхий газрын ахлах н.Дэлгэрдалай болон Жижиг таван толгой компанийн хувьцаа эзэмшигч Ажнай Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн засаг дарга Сэддорж ?зэрэг хүмүүсийг шалгаж байгаагаа хуулийн байгууллага мэдээлсэн байна.
Нүүрсний хулгайтай холбоотой 10 эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Сүүлийн 10 жилийн нүүрс тээвэрлэлт, экспортын талаар БНХАУ, Монгол улсын прокурорын байгууллага хэрэг үүсгэн шалгаж, зөрүүг тулгаж эхэлжээ.