Монгол Улс болоод БНХАУ-ын төрийн хамтын ажиллагааны төвшинд нэгэн хүлээлт үүсээд байсан нь Хятадын ХКН-ын 20-р Их хурал. Хятадын Коммунист намын АИХ энэ оны аравдугаар сарын 16-22-ны хооронд үргэлжилж, 2027 он хүртэл тус улсыг удирдах Төв хорооны гишүүдээ сонгосон.

Мэдээж энэ нь зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байсан онцгой чухал үйл явдал. Учир нь, дэлхий нийтийг хамарсан ковид-19-ийн тархалтаас хойш тэг ковид бодлого барьж, хил хязгаарын хувьд хөл хөдөлгөөний хаалттай зарчим баримталж ирсэн тус улсын стратеги, эдийн эдийн засгийн төлөвлөлт хаашаа чиглэх вэ гэдэг нь Монгол Улс төдийгүй, бусад улс орны хувьд ч тааварлашгүй нэгэн хүлээлт болоод буй.

Ийн улс орон болгон, улс орны төрийн тэргүүн, удирдагч, удирлага бүрийн анхааран ажиглаж байсан нам гүм Бээжин хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөрш 14 орноос нь анхлан БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар айлчилсан нь хоёр орны найрамдалт харилцааны түүхэнд онцгой чухал үйл явдал хэмээн тэмдэглэгдэх нь гарцаагүй. Тиймээс ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг гэргий Л.Болорцэцэг болон албаны бусад төлөөлөгчийн хамт Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлаас нисэхтэй зэрэгцэн нийгмийн цахим хуудас төдийгүй олонх монголчуудын хувьд айлчлалын үйл явц, үр дүнд хүлээлт үүсэж эхэлсэн.

 

Хятадын тал ч дэмжин ажиллахаа илэрхийлээд “Нийлүүлж болох хэмжээгээрээ нийлүүл. Худалдан авахд бэлэн” гэдэг хариултыг өгсөн тухай албан мэдээ нийтлэгдсэн.

Хэдийгээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тэргүүний тангараг өргөснөөсөө хойш гадаад харилцааг идэвхжүүлж, гадаад айлчлалаа эрчимжүүлж, Монголд Улсад урин залсан зочид төлөөлөгчдийнх нь урсгал сэргэж байгаа ч БНХАУ-д төрийн тэргүүний хувиар айлчлал хийнэ гэдэг үр өгөөж талаасаа манай улсын хувьд ямар ч тохиолдолд онцгой чухалд тооцогдоно.

Учир нь, БНХАУ Монгол Улсын хувьд мөнхийн хөрш төдийгүй гадаад худалдааны хамгийн том түнш. Сүүлийн 31 жилийн хугацаанд хоёр орны гадаад худалдааны эргэлт 240 дахин нэмэгдэж, 2021 оны арванхоёрдугаар сарын байдлаар 10.2 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ үзүүлэлт ердөө дөрвөн жилийн өмнө таван тэрбум ам.долларт эргэлдэж байсан бөгөөд өдгөө нийт гадаад худалдааны бараа эргэлтийн 63.1 хувийг дангаараа эзлэх болсон.

Мөн 1990 оноос хойш 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг БНХАУ Монголд хийсэн бөгөөд Дэлхийн банкнаас энэ тухай “250 мянган ам.долларын цалинтай 170 мянган ажлын байрыг шинээр бий болгосон үзүүлэлт” хэмээн дүгнэсэн байдаг.

Түүнчлэн тус улсын 5300 орчим аж ахуйн нэгж Монгол үйл ажиллагаа явуулж байгаагийн зэрэгцээ уул уурхайн түүхий эдийн хамгийн том худалдан авагч гэдгийг дурдаж болохгүй. Үүнийг зөвхөн нүүрсний зах зээлээр жишээ авахад хангалттай бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалынхаа үеэр Монголоос нийлүүлж байгаа нүүрсний хэмжээг хилийн 40-70 сая тоонд хүргэх санал тавьсан.

 

1990 оноос хойш 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг БНХАУ Монголд хийсэн бөгөөд Дэлхийн банкнаас энэ тухай “250 мянган ам.долларын цалинтай 170 мянган ажлын байрыг шинээр бий болгосон үзүүлэлт” гэжээ.

Хятадын тал ч дэмжин ажиллахаа илэрхийлээд “Нийлүүлж болох хэмжээгээрээ нийлүүл. Худалдан авахд бэлэн” гэдэг хариултыг өгсөн тухай албан мэдээ нийтлэгдсэн. Энэ бол Монгол Улсын эдийн засагт шууд нөлөө үзүүлэх бодит яриа хэлэлцээ.

Манай улсын хувьд 2019 онд 31 сая тонн нүүрс экспортолсон бол энэ оны буюу 2022 оны төгсгөлд 40 сая тоннд хүргэх урьдчилсан тооцоотойгоор нүүрсний тээвэрлэлтийг эрчимжүүлж, зохион байгуулалтаа шинэчилж, нүүрс тойрсон гэмт хэргийн чанартай үйл ажиллагааг нягтлан шалгаж эхэлсэн. Мөн Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомтын сэргэлтийг эрчимжүүлж, хил гаалийг цахим системд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх болсон. Иймд Ерөнхийлөгчийн айлчлалаар дамжин Засгийн газрын зорилт биеллээ олох үүд хаалга нээгдэж буй нь энэ биз.

БНХАУ-ын талаас мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан өдөрт 5000-6000 хүүхэд залуучууд хичээллэх боломж бүхий Хүүхэд, залуучуудын спорт цогцолбор болон Урлагийн их театрын барилга болон Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах газар доогуурх гүүрэн байгууламжийг дөрвөн байршилд буцалтгүй тусламжаар санхүүжүүлэхээ илэрхийлсэн. Дэлхийн байгаль орчинд оруулж буй хөрөнгө оруулалт буюу мод тарих хөдөлгөөнийг хоёр талаасаа эрчимжүүлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин Хятадын талаас Монголд судалгааны төв байгуулахаар тохиролцсон байна.

Түүнчлэн энэ удаагийн айлчлалын хамгийн гол мэдээ нь гурван улсыг дамжин байгуулах байгалийн хийн хоолойн тунхаг бичигт Хятадын тал анх удаа худалдан авагчийн хувиар нэгдэж, хамтран ажиллахаар болсон явдал. Өнгөрсөн хугацаанд тус улс байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтад харзнасан, хүлээсэн, түдгэлзсэн байр сууринаас хандаж ирсэн бол энэ удаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр шууд худалдан авагч болохоо зарласан нь Монголын нутгаар хийн хоолойн бүтээн байгуулалт дамжин өнгөрч, монголчууд ч мөн адил хэрэглэгч нь болох боломж бүрдэнэ ээ гэсэн үг юм.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн айлчлалаараа албан ёсоор манай талаас хэсэгтээ завсарлаад байсан төрийн хилийг нээж, эдийн засгийн сэргэлтийг дуудлаа. Ийнхүү тэрбээр БНХАУ-д хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлж, гэргий Л.Болорцэцэгийн хамт Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Япон улсад төрийн айлчлал хийхээр Бээжин хотоос Тохио хот руу морджээ.

Судлаач Д.Цэнгүүн

Эх сурвалж: ЕТГ