33 дахь удаагийн "Гоёл 2023" наадам өчигдөр Шангри Ла зочид буудалд болж, шилдгийн шилдэг топ моделиор загвар өмсөгч Б.Баярцацрал шалгарлаа.

 

Мөн тус наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр М.Нармандах, шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр н.Ачтай нар тодорсон юм.

 

Жил бүрийн загварын чиг хандлагыг тодорхойлдог тус наадам өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас хойшилсны эцэст ийнхүү зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодруулав.

Энэ удаагийн наадамд эрэгтэй, эмэгтэй нийт 60 гаруй загвар өмсөгч шалгаран оролцож, шилдэг дизайнеруудын урласан шинэ брэндүүдийг тайзнаа амилууллаа.