Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын 24 дугаар хуралдаан ОХУ-д болж байна. Хуралдаанаар зам тээврийн салбарын харилцаа хамтын ажиллагааны тодорхой асуудлаар ойлголцолд хүрлээ гэж Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээллээ. Тодруулбал

  • Богдхан төмөр зам төсөл дээр хэрхэн яаж хамтарч ажиллах тодорхой шийдэлд ойрын үед хүрэхээр боллоо.
  • Удахгүй Зүүнбаян-Ханги Мандалын төмөр зам ашиглалтад орно. Тэгвэл Зүүнбаян-Сайншандын төмөр замыг шинэчлэн сайжруулж байж Зүүнбаян-Хангийн төмөр замаар ачаа эргэлт явах боломж гүйцэд бүрдэх учраас Сайншанд Зүүнбаянгийн төмөр замыг ирэх 2023 онд шинэчлэхээр боллоо.
  • УБТЗ 280 км урттай хос төмөр зам барих, 30 сая тн ачаа тээвэрлэх хүчин чадлыг 42 сая тн  болгож нэмэгдүүлэх чиглэлээр ойлголцолд хүрлээ.
  • Зүүн босоо тэнхлэгийн төмөр замын гол хэсэг болох Эрээнцав Чойбалсангийн чиглэлийн төмөр замыг шинэчлэхэд Оросын талтай хамтарч ажиллахаар боллоо.
  • Төмөр замын транзит болон бусад тарифын асуудлаар нэгдсэн зөвшилцөлд хүрлээ.
  • Агаарын тээврийн салбарт өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалан хоёр улс хоёулаа онгоц нисгэхгүй байгаа. Тэгвэл Москва-Улаанбаатар болон Новосибирск, Екатеринбург, Красноярск чиглэлд нислэг эхлүүлэх асуудлыг хөндлөө.
  • Саяхан бүрэн ашиглалтад орсон Баруун босоо тэнхлэгийн Ази Европыг холбосон 745 км авто замаар транзит тээврийг нэмэгдүүлэх чиглэлд хамтарч ажиллахаар тогтлоо.