Д.Амарбаясгалан, 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс МХЕГ-ыг татан буулгаж, төрийн хяналт шалгалтууд мэргэжлийн яаманд шилжинэ. МХЕГ-аас 26 төрлийн хяналт шалгалт явуулдаг. үүн дээр мэргэжлийн яам 13 төрлийн хяналт шалгалт хийдэг. Төрийн хяналт салбарын яамандаа шилжсэнээр:
- Давхардсан хяналт шалгалт байхгүй болно.
- Мэргэжлийн яаманд хяналт нь очсоноор стандартад суурилсан хяналтын тогтолцоог нэвтрүүлнэ.
Засгийн газрын хяналтын үйл ажиллагаанд хамрахгүй байгууллагууд:
- УИХ-аас удирдлага нь томилогддог ҮСХ, Аудитын газар, ХЭҮК гэх мэт байгууллагууд багтана. Эдгээр байгууллагуудад УИХ-ын харьяаны хяналтын байгууллага хяналт тавьж ажиллана.
Зэвсэгт хүчин тагнуул, цагдаа, шүүх, АТГ, ЭСЯ-дууд зэрэг гадаад бодлого хэрэгжүүлэх чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудын хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд Засгийн газраас шууд хяналт тавихгүй.