Эрүүл мэндийн даатгалыг 2019 оноос хойш бүрэн бөглөсөн бол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой хэмээн ЭМЯ-наас мэдээлж буй.
Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээг 2018 оноос эхлэн зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн онуудад хамгийн өндөр хамралт жилд нийт 153 мянган иргэн байв. Энэ оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийт иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж эхэлсэн юм.
Энэ сарын 02-ны байдлаар эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд улсын хэмжээнд хагас сая гаруй буюу 501,739 иргэнийг хамрууллаа хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулж байв.