Хөгжлийн банкнаас чанаргүй зээлдэгч 26 аж ахуйн нэгжийг зарлаж, шүүхэд шилжүүлсэн. Энэ асуудлаар УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Б. Баттөмөрийг томиллоо.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нар томилогдсон байна. УИХ-ын ажлын хэсэг нэн тэргүүнд Хөгжлийн банктай холбоотой зээлийн мэдээллийг цуглуулж, хөндлөнгийн хараат бус аудит оруулах ажээ.
Өнөөдрийн байдлаар нийт 26 аж ахуйн нэгжийн 841 тэрбум төгрөгийн өрийг шүүхэд шилжүүлсэн бол цаана нь 1,6 их наяд төгрөгийн чанаргүй зээл байна.
Мөн 40 гаруй аж ахуйн нэгжид холбогдох 800 тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг шалгах юм.